Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: МАН одоогоор 62 суудал авч ялалт байгууллаад байна

ВИДЕО: МАН-аас нэр дэвшигчдийн нэрс батлагдлаа | iSee.mn

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавараа өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даасан нэр дэвшигчдэдээ баярлалаа. Зарим тойргийн санал хураалтын дүн нэгтгэгдэж гараагүй байгаа тул маргааш СЕХ-ны албан мэдээллийн дараа дахин мэдээлэл өгнө гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *