Эрүүл мэндийн яамнаас сүм, хийд, шашны байгууллага болон сүсэгтэн олонд зориулан COVID-19-өөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах зүйлийг зөвлөлөө.
Сүм, хийд, шашны байгууллага:
- Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
- Нүүрний болон амны хаалт зүүх
- Хурал номыг аль болох цахимаар хурах
- Хурал номыг богино цагаар хурах
- Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах
- Олуулаа уншлага хийхгүй байх
- Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх
- Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах
- Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих
- Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
- Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1л усанд 0,25мл белизна хийж арчиж цэвэрлэх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Сүсэгтэн олонд:
- Амны хаалт тогтмол зүүх
- Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Хүн хоорондын зай барих
- Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх
- Хоол унд хувааж идэхгүй байх