Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

COVID-19”-ийн халдварыг ялан дийлсэн “Гайхамшгууд”

Ачаа тээврийн байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ачаа, тээшийг зайтай байрлуулах
• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх
• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 0,25мл белизна хийж арчих
• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
• Гаднах сав, баглаа, боодлыг хаях
• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *