Categories
мэдээ нийгэм

Зусланд гарахдаа коронавирусийн халдвараас сэргийлээрэй

Нийслэлийн Байгаль орчны газар

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг зуслан дахь гэртээ олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөжээ. Зусланд гарахдаа халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг нэг литр усанд 0,25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх,

Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах,

Хорхой, шавжийн устгал хийлгэх,
Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

АЙЛ ӨРХӨД:

  • Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
  • 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
  • Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
  • Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэхийг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *