Categories
мэдээ нийгэм улс-төр

СЕХ: Бие даан нэр дэвших 56 хүн материалаа ирүүллээ

СЕХ 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдөр нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг “КОВИД-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *