Categories
мэдээ нийгэм

“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч Г.Цолмон хүртлээ

“Глоб Интернэшнл” төвөөс “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг угтан “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналын эзнийг тодрууллаа. Энэ жил “Үнэний төлөө” шагналын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч, эрэн сурвалжлах, экологийн мэдээний албаны дарга Г.Цолмон тодорчээ.

Уг шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмрээ оруулан ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад олгодог юм. “Глоб Интернэшнл” төвөөс анх Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны VII сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан гэрэл зурагчин Б.Бямба-Очир тэргүүтэй найман сэтгүүлчид 2009 онд олгож байжээ.

  • 2010 онд – Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Намуун-Уянга
  • 2011 онд – “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албаны хамт олон, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа
  • 2012 онд – Баянхонгор аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэн
  • 2013 онд – SBN телевизийн мэдээний албаны сэтгүүлч Г.Батхишиг, зураглаач А.Амарсанаа
  • 2014 онд – ТВ 9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн уран бүтээлчдэд
  • 2015 онд – “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт
  • 2016 онд – “Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсанд
  • 2017 онд – Монгол ТВ-ийн мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагва
  • 2018 онд – Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч У.Болортуяа
  • 2019 ондiKon.mn сайтын редакцын хамт олон тус тус хүртсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *