Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн орох, гарах гарц халдваргүйтгэлийн усан хаалгатай болгожээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар өнөөдөр Монголын халдваргүйтгэл ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбоо /МХАШМТХ/-ноос Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн хаалганд уг төхөөрөмжийг суурилуулж өгсөн байна.

ХӨСҮТ-ийн хашаанд орох, гарах авто машин уг бүрэн автомат ажиллагаатай хаалгаар нэвтэрч ариутгал халдваргүйтгэлийн бодистой усаар угаагдах юм байна.

Ташрамд дуулгахад, МХАШМТХ-ноос ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж буй “Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан бодисыг Ирланд улсаас захиалан авчирч байгаа аж. Ариутгалыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эрсдэл бүхий газруудад үнэ төлбөргүй хийж байна. Харин бусад ААН, байгууллагад нэг шоо метр талбайг 800 төгрөгөөр хийж байгаа ч тус холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд 200 төгрөг болгон бууруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *