Ахмад настан жилдээ нэг удаа амралт, сувилалд амрах бөгөөд амралтанд 7 хоног, сувилалд 10 хоног хүртэл амарч үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тооцож олгодог.
Ахмад настан амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хөнгөлөлттэй үнийн эрхийн бичгийг харъяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/-ээс авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2.Тухайн амралт, сувиллын дансанд мөнгө тушаасан баримт
3. Хувийн өргөдөл