Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил 85 орчим хувьтай байна

Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажил 85 орчим хувьтай байна. Ажлын явцыг шалгахад сагсан бөмбөгийн талбайг зориулалтын резинээр бүрэх ажил, явган хүний замын хавтан суурилуулах, хөлбөмбөгийн талбайн шугам будгийн ажил дууссан байна. Хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил, орох, гарах постны дотоод засал, угаалгын өрөөний ажлууд хийгдэж байна.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байна. Спортын талбайг ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *