Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавируст харлдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, тандалт судалгаа хийж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийсэн ба тандалт судалгааны зорилгоор 18 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хамар залгиурын сорьцыг улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн хүмүүсээс авсан.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээг хийхэд 13-т нь илрээгүй. Нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 37 боллоо. Үүнээс эдгэрч гарсан найм, ХӨСҮТ-д 29 хүн эмчилгээ, хяналтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 156 хүн байгаа ба тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Бид бас үүргийн онгоц авах тул бэлтгэл ажлаа нарийн хийж байна. Сэтгэл, бэлтгэл маш чухал” гэв.