УОК цаг үеийн асуудлаар өнөөдөр 18:30 цагт шуурхай хуралдаан зарлажээ. Короанвирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн 34 тохиолдол илэрсэн, гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг УОК, Гадаад харилцааны яам зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл, тавдугаар сарын 2-нд Франкфурт руу МИАТ-ийн тусгай үүргийн онгоц нисгэхээр шийдвэрлэсэн юм. Эдгээр асуудалтай холбоотойгоор УОК хуралдахаар болжээ.