Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ

С.Зоригийн аллагын захиалагч юу болов?!

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож, хамтран зүтгэгчид нь түүний хөшөөнд өнөөдөр цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ. Цэцэг өргөх үеэр АН-ын дарга С.Эрдэнэ, “С.Зориг өнөөдөр амьд байсан бол 58 нас хүрэх байлаа. Ид хийж бүтээх нас нь байв. Энэ хүний үйл хэрэг өдгөө 30 жилийн ойтойгоо золгож байна. Ардчилсан хувьсгал, Ардчилсан нам байгуулагдсан 30 жилийн ойтой энэ хүний 58 насны өдөр давхцаж байгаа юм. 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг манлайлж, эмх цэгцтэй, аюулгүй байдлыг хангаж зохион байгуулж Монголын түүхэнд хувьсгал хийсэн. Энэ чадвар хүн бүрт заяахгүй. Түүний үйл хэрэг цаашид ч цэцэглэж Монгол Улс улам хүчирхэг улс болж хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв. С.Зориг нь 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *