Categories
мэдээ улс-төр

АН зөвлөл: УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хүргүүлнэ

Танилц: АН-ЫН ЗӨВЛӨЛӨӨС ХҮРГҮҮЛЖ БУЙ 18 ЗААЛТ БҮХИЙ САНАЛ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар зөвлөлийн гишүүд болон намын удирдлагууд УИХ-д өргөн баригдаж буй коронавируст халдварын царх тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцжээ. АН-ын зөвлөлөөс коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарч, авч хэрэгжүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан таван багц 38 санал, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн зургаан саналыг уг хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Мөн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Аудитын байгууллагын бие даасан байдлыг бүх түвшинд хангах, төрийн албаны аудитын тухай асуудлыг тодорхой тусгахад анхаарах шаардлагатай гэв. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгтгэсэн саналаа хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *