Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд засварлана

Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын нийтийн тээврийн ...

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд засварлахаар болсон тухай мэдээллээ. Уг гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетон хийцтэй бөгөөд гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас “Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах юм байна. Гурвалжингийн гүүр нь 1989 онд ашиглалтад орж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *