Европын орнуудаас ОХУ-аар дамжуулан хүнс, бараа тээвэрлэн ирсэн 42 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 20 тээврийн хэрэгслийн дөрвөн монгол, 16 гадаад жолооч, Орхон аймагт ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн нэг гадаад жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах дөрвөн тээврийн хэрэгслийн дөрвөн гадаад жолооч нийт дөрвөн монгол, 21 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 25 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ. Ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлэн ажиллаж байна. Хяналт, тандалт үргэлжилж байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.