Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вирус судлаач П.Нямдаваа коронавируст (COVID-19) халдварын багийн зөвлөхөөр ажиллаж байна.
Энэ хүрээнд тэрбээр Эрүүл мэндийн сайд болон яамны удирдлагын багтай уулзаж, коронавируст халдварын талаар авч байгаа арга хэмжээг дүгнэн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Тус хэлэлцүүлгээс коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамж, зааврыг нэгтгэн гаргасан гарын авлагыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудад хүргүүлэхээр болсон байна.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран 2004 онд байгуулсан Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан хүн амын дунд коронавируст халдварын тандалт, судалгааг үргэлжлүүлэх, мөн бүх шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид баталгаажуулж байхыг зөвлөжээ.
Түүнчлэн эрүүл мэндийн бүх байгууллагын хэмжээнд авч хэрэгцүүлж буй коронавируст халдварын үеийн бэлэн байдал, эмч мэргэжилтнүүдийн сургалт, ажлын байрны дасгал сургуулилт зэрэг цогц үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар болсон байна.