УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: “Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа.
Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа” гэв.
АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байгаа юм байна. Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ.
-Гадаадад байгаа монгол иргэдэд ойролцоогоор хагас жилийн хугацаанд 417 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм байна. Энэ төсвийн хаанаас гаргах боломжтой гэж харж байна вэ?
-Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа.