Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар тарвага агнаж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ

Ховд аймагт хууль бусаар 22 ширхэг тарвага агнан, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Манхан сумын нутаг дэвсгэрт байрлах байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэх хугацаандаа приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.М хууль бусаар 22 ширхэг тарвага тээвэрлэж явжээ.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид харьяаллын дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төвд шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *