УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдан, 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцжээ. Тус хуралдаанаар гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр “Бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Сонгууль явуулах, аюулгүй байдлыг хангах ажлуудыг Засгийн газраас үе шаттайгаар зохион байгуулна” гэв. Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно.