Дэлхийн банкнаас санхүүжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд зөөврийн дижитал рентгэн аппаратыг гардуулж байна. Дэлхийн банкны төлөөлөгч “Монгол Улс зөвхөн цар тахлын үед төдийгүй цаашид ч энэ багаж хэрэгсэл, нөөцөө ашиглах урт хугацаандаа үр өгөөжөө өгөх үйл ажиллагаа болж буйд баяртай байна” гэлээ. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөллүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардууллаа.