Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хэрэгжүүлэх талаар санал гаргасан. Гэвч энэхүү санал эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахаар авч хэрэгжүүлэх гэж буй энэхүү саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Учир нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулснаар нийтийн тээвэрт олон нийтийн бөөгнөрөл үүсэх тул халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ гэж үзжээ.
Дэлхийн эрдэмтэд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж хоёр метрийн зайнаас харилцахыг зөвлөж байсан. Тэгвэл БНХАУ-ын эрдэмтэд шинэ судалгаа хийж COVID-19 халдвар нь агаар дуслын замаар дөрвөн метрийн зайд халдах магадлалтай байгааг анхааруулжээ.