Categories
мэдээ нийгэм

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе” аянг өрнүүлнэ

УОК-ын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах 9 дүгээр тогтоолыг гаргалаа. Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нарт даалгалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *