Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гадаадаас ирж ...

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан. Үүнд: даваа гаригаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлана. Амны хаалт зүүх аяныг тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлнэ” гэв. Мөн УОК-ын 16 дугаар хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.

1. “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх,

2. БНСУ руу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх,

3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх,

4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх,

5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх,

6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх,

7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *