Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирнэ

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн.

Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж буй бөгөөд БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм.

Дээрх онгоцоор өнөөдөр манай улсаас таван орны 261 зорчигч /Монгол-249, Солонгос-3, ОХУ-1, БНФранцУлс-5, Австрали-3 иргэн/ БНСУ-руу хөөрсөн гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *