Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана уу

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс Дэлхийн улс орнуудад тархаад буй “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй хоёр метрээс багагүй зайнд харилцах хязгаарыг тогтоолоо.

Мөн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн Дүнжингарав, Драгон төвийн “Нийслэлийн үйлчилгээний нэг цэг”-т байрлах салбарт ажиллаж байгаа алба хаагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн захиалгын талаарх мэдээллийг 7019-1515, Монгол шуудан ХК-ний 7007-8980 дугаарын утсаар лавлан гэрийн хаягаар хүлээн авах талаар иргэдэд зөвлөгөө өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *