Categories
мэдээ нийгэм

Улаангомд хөл хорио тогтоожээ

Image result for увс аймаг

Увс аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан, “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн. Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан.

Аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна.Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна. Тухайн иргэн нь Ямаат гэдэг гэдэг очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа. Байгалийн зураг авдаг хүн юм байна.

Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай. Хэрэв халуурч, бие нь тавгүй болбол ЭМГ-ын 70453149 гэдэг утсаар холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй. Одоогоор тухайн иргэн жолооч, орчуулагчийн хамт дөрвүүлээ байгаа. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *