Categories
мэдээ нийгэм

Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 29-ны 09:00 цагийн байдлаар дэлхийн 55 улсад халдвар илэрсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 85,220 болж, нас баралт 2,868-д хүрээд байна. Шинэ Зеланд, Нигер, Азербайджанд сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал “Эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллах хэрэгтэйг сануулж байна. Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авч ажиглалт хийж байна.

Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаар хувийн хэвшлийн байгууллагуудаас хамтарч ажиллах хүсэлт ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ.

Сонгдо эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтнийг шууд тусгаарласан ба мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан байна. Одоогоор иргэний биеийн байдал хэвийн байна.

БНСУ-ын Бусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Тус иргэдээс халууны мэдээллээ өгөхгүй гэх зөрчил гарсан. Халуунаа мэдээлэхгүй гэсэн иргэнийг олж тогтоосон. Ер нь бол ийм үед иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс зориулалтын шүршүүр шаардаж, илүү зүйл нэхэж байгаа зөрчил гарч байна. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маш өндөр туршлагатай. Тиймд өөрт нь болоод ар гэрт нь тусламж үзүүлэх гээд явж байгаа тангараг өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эсэргүүцэж, доромжлох шаардлага байхгүй. Хэрвээ одоо ийм байдал дахиж гарвал хуулийн хариуцлага ярих болно гэдгийг хэлье” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *