Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгыг II эмнэлэгт тусгаарлажээ

Image result for Ерөнхийлөгч Х.Баттулга

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлөлөө. Тусгай үүргийн онгоц 22:20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа шинэ коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагджээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг IIэмнэлэгт тусгаарлажээ. Харин Ерөнхийлэгчийг дагалдан явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ОБЕГ-ын харьяа амралтанд тусгаарласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *