Categories
мэдээ нийгэм

Хулгайн замаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдлаа

Улсын Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр /2020.02.26/ аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Өнөөдөр /2020.02.27/ хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *