Categories
мэдээ нийгэм

БНСУ-Д СУУГАА МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ГАРГАСАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Image result for СӨҮЛД СУУГАА МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Улмаар БНСУ-д шинэ коронавирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас Сөүлд суугаа Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт дурдсанаар “БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
  • Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих,

Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *