Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох тухай аймгийн Засаг даргын А/113 дугаар захирамж гаргажээ.
Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай үйлчилгээ, албан томилолт гэх мэт/ улс, хот хооронд болон орон нутагт зорчих төрийн албан хаагч, иргэдийн нотлох баримтыг үндэслэн, хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.
Иймд ард иргэдийг дээрх хугацаанд хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.