Тээврийн цагдаагийн албанд нийт 960 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:
- Хоёрдугаар сарын 19-ний 15.45 цагийн орчимд Ховд аймаг Аргалант багын нутаг Хондлой гэх газар сумын төвөөс баруун тийш 25 км-т Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хоёр настай, эмэгтэй Я-ыг мөргөж, амь насыг хохироосон.
- Хоёрдугаар сарын 20-ны 23.00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу салдаг уулзварт сумын төвөөс зүүн тийш 7 км-т асфальтан замд Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн цагдаагийн пост мөргөж, зорчигч 23 настай, эрэгтэй Т нас барсан хэргийг шалгаж байна.
Мөн тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08.00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08.00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж байна.
Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлээ.