Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 23-27-ныг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хаалаа

Улсын онцгой комисс хаалттай хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

-Энэ хуралдаанаар өмнө гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Коронавирусийн тархалт Хятад Улсад хаврын баярын үеэр 5 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийснээр идэвхжсэн. Ингэснээр хятадын бүх мужид уг өвчний халдвар тархсан. Аймгийн Онцгой комиссын дарга нараас санал ирсэн. Цагаан сарын битүүний өдрөөс шинийн 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад газраас ирэх, гарах хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэсэн саналыг 13 аймгийн Онцгой комиссын дарга нараас ирсэн. Үүнийг хэлэлцлээ. Ингээд Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоолоо. Үүн нислэг хамаарахгүй хэмээв.

Улсын онцгой комиссын дарга, генерал Т.Бадрал:

-Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан шийдвэр гарлаа. Тиймээс ард иргэд Сар шинийн баярын үеэр хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Сар шинийн өдрүүдэд цаг агаар хүйтэн байна. Хамт зорчиж яваа хүмүүстээ анхаарал тавихыг жолооч нарт сэрэмжлүүлж байна хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *