Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Бангкок болон Токио хотын зарим нислэгийг цуцалжээ. УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх аж.
ЦУЦЛАГДСАН НИСЛЭГҮҮД:
Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар
- 2020 оны 2 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд
Улаанбаатар–Токио-Улаанбаатар
- 2020 оны 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд тус тцус цуцлагджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авах боломжтой.