Categories
мэдээ нийгэм

Халдварын үед бэлэн байдлыг хангаж ажиллахаар Цэргийн төв эмнэлгийн байрыг бүрэн чөлөөлж, 570 ор дэлгэжээ

ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд шинэ коронавирусний халдварын үед онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Цэргийн төв эмнэлэг 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын хуваарь гарган мөрдөж ажиллаж байна.

Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна. Мөн бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусний халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.

Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *