Categories
мэдээ нийгэм

Томоохон зах худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон зах худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн тээврийн автобуснуудын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаанд хяналт тавьж байгаа аж.

НМХГын Эрүүл мэнд, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран хяналт шалгалт хийж байна.

Тухайлбал, гуравдугаар сарын 2-ныг хүртэл өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагууд, хүүхдийн өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч газар, соёл урлаг үзвэр үйлчилгээний газрууд болон интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Мөн зочид буудал, спортын ордон, заалуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай мэдэгдлийг нийт 1,680 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн бид нийслэлийн эмнэлгүүдэд шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчний үед ажиллах яаралтай тусламжийн бэлэн байдлыг үнэлэхээр нийт 50 эмнэлэгт хяналт шалгалт хийсэн.

Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжаар 2020 оны нэгдүгээр 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 11-ний өдрийн хугацаанд баар цэнгээний газрыг 00:00 цаг ажиллуулах чиглэл дээр нийт 539 газар хамтарсан хяналт хийсэн.

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах баар болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрт 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалж, үйлчилж байсан зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *