АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх намар буюу арваннэгдүгээр сард болно. Үүнээс өмнө тус улсын төрийн тэргүүн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах бодолгүй байгаагаа зөвлөхүүддээ мэдэгдсэнийг CNN агентлаг уламжилжээ. Учир нь эрсдэл нь үр ашгаас давсан учир Трамп болон түүнийг хүрээлэгчид БНАСАУ-тай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг сэргээхийг яарахгүй байгаа гэнэ. Нөгөө талаас Умард Солонгосын тал АНУ өөрийнх нь улсын эсрэг тавьсан хоригийг сулруулаагүй цагт тус улстай харилцаагаа хэвийн болгох асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж байна.