Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Эцэг бүхэн гэртээ Есүхэй баатар байдаг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Яармаг дахь эх, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахад 13 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Дархан-Уул аймагт цаг бусаар амиа алдсан бага насны гурван хүүхдийн золгүй явдлыг нэхэн сурвалжиллаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Эцэг бүхэн гэртээ Есүхэй баатар байдаг” хэмээн өгүүлжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруй анхны ярилцлагаа “Өдрийн сонин”-д өглөө. Тэрээр Монгол нөхдийн сайхан сэтгэл, сайн үйлсийг хараад бид машид сэтгэл хөдөлж байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой хийсэн ярилцлагыг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хятадад коронавирус тархсан нь жимсээр хооллодог том биетэй алтан титэмт сарьсан багваахайнуудыг хүнсэндээ хэрэглэснээс үүдсэн гэж дэлхий нийтээр таамаглаж байна. Энэ тухай сонирхолтой нийтлэлийг “Сав шим” нүүрнээс уншаарай.

Монголын морин спорт уяачдын холбооноос цэвэр цусны монгол адууны их нас, азарга мөн эрлийз адууны дээд насны хүлгүүдийн чансааг гаргаад байна. Энэ тухай 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хүний гавьяат эмч, “Манба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдоржтой хийсэн ярилцлагыг “Өөрөөс нь” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Түүнчлэн “Залуус”, “Нэг ангийнхан”, “Дэлхийн мэдээ” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *