Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, иргэд амны хаалт цуглуулан эх орондоо илгээсэн 400,000 амны хаалт өнөөдөр ирж байгаа аж. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Амны хаалт 400 000 ширхэг, эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн хамгаалах хувцас 100 ширхгийг илгээсэн нь 20 минутын өмнө Чингис хаан олон улсын нисэх буудалд ирсэн. Амны хаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зорилтод бүлгийнхэнд хүргэнэ. Мөн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагынханд Эрүүл мэндийн сайдын тушаалаар тараана. Бидний ажлыг олон төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж байгаад баярлаж байна” гэлээ.