Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үед хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой ослоос дурдвал, 2020.02.01-ний өдөр 23:05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд ЗИЛ-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас баржээ.

Түүнчлэн хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *