Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ коронавирусийн халдвар олон оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гаригт хуралдаж уш шийдвэрийг гаргалаа. ДЭМБ өмнө нь олон улсын хэмжээний онц байдлыг таван удаа тогтоож байжээ.