Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр /2020.01.30/ болж байна. Тус хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга гэсэн гурван асуудлыг хэлэлцэх товтой.

Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Шинэ коронавирусийн тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байгааг мэдээллийн эхэнд дурдсан. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа гэнэ. Ингэхдээ ЭМЯ-ны болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, тусгаарлах өрөө тасалгааны судалгаа гарган, нийт 995 орыг бэлдээд байгаа аж. Коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг өдөр тутам нутгийн захиргааны байгууллагууд, иргэдэд тогтмол хүргэж байна. Мөн цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмч мэргэжилтнүүдийг сэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн гэнэ. Эм ханган нийлүүлэх байгууллагуудын амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийн хангалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Авто замын шалган нэвтрүүлэх есөн цэгүүдэд эрүүл мэндийн хяналт явуулах боломжийг бүрдүүлж байгаа гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *