Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ-наас коронавирустэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Япон улсаас ирсэн оношлуурыг ХӨСҮТ дээр ашиглана. Нэг сорьцод нэг оношлуур ашиглах бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах аж. Одоогийн байдлаар 200 ширхэг оношлуур хүлээн аваад байгаа ба оношлуур тасрахгүй байх тал дээр ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүмүүсийн шинжилгээний хариуг гарах үед нь мэдээллийг шуурхай өгч ажиллана гэв. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна гэлээ. Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй, Хэнтий аймагт 14 настай хүүхэд нас барсан нь уушигны хатгалгааны улмаас гэсэн таамаг дэвшүүлж байна гэв. Гэхдээ шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа аж. Мөн 14 настай охинтой ойр байсан гурван хүүхдийг тусгаарлажээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.

Харин Хонгконгийн онгоцоор ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, ХӨСҮТ-ийн хяналтад авсан, биеийн байдал сайн байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *