Хонг Конгоос өнөөдөр 20:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух онгоцонд зорчиж байгаа өндөр халуунтай монгол иргэнийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлах арга хэмжээ авах аж. Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв. Манай улсын хувьд одоогоор шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.