ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар ШУА-ийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит Их чуулганыг нэгдүгээр сарын 30-нд хуралдуулахаар тогтоод байсан юм. Гэвч коронавирусийн эрсдэлтэй холбоотойгоор хойшлогдоод байна.
2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэх юм.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн АШУҮИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-д харьяалуулах талаар салбарын тэргүүлэх эрдэмтдийн гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Энэ талаар шат дараатай хэлэлцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж Тэргүүлэгч гишүүд үзлээ.