“Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Н.Номтойбаярын гишүүний тайлбарыг сонслоо. Бүлгийн эцсийн шийд гараагүй, түр завсарласан. Н.Номтойбаяр гишүүний асуудлыг УИХ-д нууцын нууцлалын зэрэглэлтэй өргөн барьсан. Тиймээс хаалттай хуралдсан. Мөн Халдашгүй байдлын дэд хороо 15:30 цагаас хаалттай хуралдана” гэв.
Мөн сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.
-Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргахгүй удаж байгаа нь тус хороог ахалж буй Ц.Нямдорж сайдын ашиг сонирхол байна гэж ярих гишүүн байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Халдашгүй байдлын дэд хороо нь анхнаасаа таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хуралдъя гэж шийдсэн юм байна лээ. Өнөө өглөө Ч.Улаан сайд ирсэн тул хуралдахад бэлэн. Бүлгийн хурлаар олон талын мэдээллийг сонссон байгаа.
-Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс ямар нэг шийдвэр гарсан уу?
-Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ намын даргын хувьд Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд, шалгуучих гэсэн хүсэлт тавьсан. Гишүүн өөрөө ч дахин бодож үзье гэсэн байгаа.