Categories
мэдээ нийгэм

Архидалт ба бусад донтолт төсөл үргэлжилж байна

ХЗДХЯ. ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр Боловсролын яамны тусламж дэмжлэгтэйгээр нийслэлийн болон Дархан уул аймгийн Ерөнхий боловсролын гаруй 1000 гаруй нийгмийн ажилтан, эмч багш нарын хүрээнд Архидалт ба бусад донтолтууд сургалт зохион байгууллаа.

Төсөл амжилттай хэрэгжиж ХЗДХЯ –д тайлангаа өгсөн ч бид бид олон жилийн туршлага, өөрсдийн идэвх санаачлагаар уг төслийг үргэлжлүүлж албан байгууллага, ажлын хамт олонд АРХИДАЛТ БА БУСАД ДОНТОЛТ сургалтаа кампанит ажил болгон 10000 хүнээр хязгаарлан зохион байгуулах санаачлага гаргаж байна.

Архидалтаас гадна ИНТЕРНЕТ ДОНТОЛТ, ВИДЕО ТОГЛООМ, УХААЛАГ ГАР УТАСНЫ ДОНТОЛТ ЗАЛУУ ҮЕИЙН МИНЬ ОЮУН САНААГ ХОВСДОЖ БАЙНА.

Архидан согтууралт Монголын нийгэмд газар авч хүчирхийлэл.гэр бүл салалт, осол эндэгдэл, эрт нас баралт, халдварт бус өвчлөл, ажилгүйдэл ядуурлын нууц шалтгаан, эмгэнэлт үзэгдэл болоод байна. Сэрэмжлэх, аюулгүй байдлаа хамгаалах цаг боллоо.

Энэхүү төслийг хэрэгжүүлэгч Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч Архидан согтууралтаас гэр бүл ирээдүйгээ хамгаалах хөдөлгөөн өрүүлж байгааг дуулгахад таатай байна.

АРХИАДЛТ БА БУСАД ДОНТОЛТООС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЖ БАЙГАА ТУЛ САНАЛ БОДЛОО ҮЛДЭЭНЭ ҮҮ? Утас 9898993, 99188145


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *