Categories
мэдээ улс-төр

Н.Цэрэнбат: Бат-Өлзий сумын төвийг газар нутгийг тусгай хамгаалалтай газар нутгаас чөлөөлж,, хязгаарлалтын бүсийг өөрчилнө

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Энэ асуудал нэлээн хэдэн удаа хойшилсон. Зарим газарт уул уурхайтай холбоотой асуудал шийдвэрлэгдэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт өөрчлөлт орох бүсэд Бат–Өлзий сум багтжээ. Тэгээд хилийн заагт өөрчлөлт орж байна. Хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсийн ялгаа юу вэ? Ноён уулын асуудал ямар шатанд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат :

-Бат-Өлзий сумын төвийг газар нутгийг тусгай хамгаалалтай газар нутгаас чөлөөлж,, хязгаарлалтын бүсийг өөрчилнө. Хуулийн дагуу хэрэгжинэ. Ноён уултай холбоотой асуудлаар Дээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ долоо хоногт шийдэгдээд явна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хэт замбараагүй уул уурхайг цэгцлэх хэрэгтэй. Засгийн газар байгаль орчноо хамгаалах тал дээр уур уурхайн ашиглалтад хяналт тавьж байна уу? Хөгжлийн бодлоготой уялдуулж холбогдох яамд хамтраад бодлого гаргаж болохгүй юу? Бодлого нь буруу учир хуулинд байнга өөрчлөлт хийж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат :

-Хариуцлагатай уул уурхай, томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжийг дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хянаж байгаа. Цаашдаа уул уурхайн бүс нутгаа хумих хэрэгтэй. Тусгай хамгаалалттай бүс нутгийн хилийн заагийг нэмнэ. 25 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Лоббидож гарсан хуулийн зүйл заалт амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Засгийн газраас Чингис хааны төрж өссөн нутгийг хамгаалах чиглэлээр төсөл оруулж ирж байгаад баяртай байна. Хан Хэнтий аймгийн газар нутгийг харуицлагагүй уул уурхайгаас хамгаалж үлдэхийн төлөө бид олон жил тэмцэж ирсэн. Ажил хариуцаж байгаа хүн хариуцлагатай байх хэрэгтэй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *