Categories
мэдээ нийгэм

Мөсөнд авиралтын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо

ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан Горы Байкала клубын 2020 оны нээлтийн тэмцээн энэ сарын 05-06-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж аваргууддаа тодруулжээ.

Тус тэмцээнд Монголын Уулчдын Үндэсний холбоо, Улаанбаатар аялагч клубын тамирчин Спортын мастер Ч.Мандахбаяр, Монголиан экспедишн компани тамирчин спортын Дэд мастер Д.Отгонхүү нар амжилттай оролцож хурдны төрөлд: СМ Ч.Мандахбаяр 1-р байр, Дэд мастер Д.Отгонхүү 2-р байр хүртжээ. Техникийн төрөлд Дэд мастер Д.Отгонхүү 3-р байр, СМ Ч.Мандахбаяр 4-р байр тус тус эзэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *