Харин Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2019.01.06/ нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 152 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж бэртэж орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Тухайлбал, өчигдөр өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын дөрөвдүгээр баг Улаан-уул гэх газар шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай эрэгтэй Ж нас баржээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон арван жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.